top of page

Хөрөнгөөр баталгаажсан 6 үнэт цаас гаргаад байна


Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид "Бэрс 2” хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ. Энэ нь “Бэрс Эй Би Эс Плас ТЗК” ХХК-иас гаргаж буй үнэт цаас юм.

Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гэдэг нь ирээдүйд олох орлогоор хөрөнгийн багц бүрдүүлэх тусгай зориулалтын компани байгуулан олон нийтэд нээлттэй болон хаалттай хүрээнд санал болгон арилждаг үнэт цаас бүхий санхүүгийн хэрэгсэл юм.


"Бэрс 2” нь нийт 24 сарын хугацаатай, жилийн 19.2 хувийн хүүтэй, нэг бүр нь 100,000 төгрөгийн үнэ бүхий 90,000 ширхэг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас юм. Олон нийтэд санал болгож нийт 9 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр төлөвлөснийг Хөрөнгийн биржээс мэдээллээ.


Хөрөнгийн биржид өнгөрсөн онд 6 удаа хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг арилжаанд гарсан талаар СЗХ-ны үнэт цаасны газрын дарга Б.Дөлгөөн мэдээллээ. Эдгээр нь анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжааны 17,5 хувийг эзэлсэн үзүүлэлттэй байна. Энэ удаагийн “Бэрс Эй Би Эс Плас ТЗК” ХХК 19,2 хувийн хүүтэй хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг санал болгож байгаа нь одоогоор хамгийн өндөр хүүтэй үнэт цаас болж буйг онцлов. 


bottom of page