top of page

"Омни капитал" ББСБ-ын хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны анхдагч арилжаа эхэллээ

“Омни капитал ББСБ” ХХК-ийн охин компани “Омни ассет ТЗК” ХХК нь 2023 оны 11 сарын 8-ний өдөр Санхүүгийн зохицуулах хороонд Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасаа амжилттай бүртгүүлэн өнөөдөр буюу 11 сарын 22-нд цан цохих үйл ажиллагаа хийгдэн анхдагч арилжаа албан ёсоор эхэллээ.

“Хөрөнгөө босго” уриан дор гарч буй Омни ХБҮЦ-г гаргагч Омни капитал нь 2019 оноос эхлэн идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд нээлттэй бүтээгдэхүүнээс гадна 11.9 тэрбум төгрөгийн хаалттай бонд гаргасан байна.

Мөн 2022 оны эхний улиралд 5 тэрбум төгрөгийн Омни Актив ХБҮЦ-ыг амжилттай нээлттэй зах зээлд гаргасан бөгөөд 2023 оны эхний улиралд хуваарьт үндсэн төлөлт болох 2.5 тэрбум төгрөгийг амжилттай төлсөн билээ.

Тус хугацаанд харилцагчдынхаа илтгэлийг алдалгүйгээр хүүгийн төлөлтүүдийг цаг тухай бүрд нь амжилттай төлсөөр ирсэн найдвартай санхүүгийн байгууллага юм.

Омни Капитал нь жил бүр хөрөнгийн зах зээлд шинээр үнэт цаас гаргадаг бөгөөд 2023 онд “Омни ассет ТЗК” ХХК-ийг үүсгэн байгуулан нийт 6 тэрбум төгрөгийн Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны анхдагч арилжаа өнөөдөр нээгдлээ. Тус татан төвлөрүүлсэн хөрөнгийг “Омни капитал” нь шинэ бүтээгдэхүүн үйлчилгээний хөгжүүлэлт болон үйл ажиллагааныхаа цар хүрээг тэлэхэд зарцуулна.

“Омни Капитал” ББСБ нь санхүүгийн зах зээлийн дижитал шилжилтийг хурдасгаж, хэрэглэгчдэд хялбар, хүртээмжтэй санхүүгийн үйлчилгээ үзүүлэх технологийн шийдлүүдийг бий болгохоор 2016 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа компани юм.


“Омни Ассет” ХБҮЦ-ны нөхцөл:

Нэгжийн нэрлэсэн үнэ: 100,000 төгрөгҮнэт цаасны тоо ширхэг: 60,000 ширхэгЖилийн хүү: 19.6%Нийт татан төвлөрүүлэх дүн: 6,000,000,000 төгрөгХүүгийн төлөлт: Улирал тутамХугацаа: 24 сарҮндсэн төлбөр төлөгдөх хугацаа: 12 сар тутамЗахиалга авах хугацаа: 2023 оны 11 дугаар сарын 22-оос захиалга биелж дуусах хүртэл

Та “Апекс капитал ҮЦК” ХХК-ийн аппликэйшн болон веб сайтаар захиалга өгөх боломжтой. Мөн бусад дурын үнэт цаасны компани руу хандан үнэт цаасны захиалгаа өгөөрэй.


ХӨРӨНГӨӨ БОСГО – ОМНИ АССЕТ ХБҮЦ

bottom of page