top of page

ЛЭНДМН ХӨРӨНГӨӨР БАТАЛГААЖСАН ҮНЭТ ЦААС ГАРГАХ ЗӨВШӨӨРӨЛ АВЛАА

“ЛэндМН ББСБ” ХК-ийн охин компани “ЛэндМН Актив ТЗК” ХХК нь 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Санхүүгийн Зохицуулах Хорооноос Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах зөвшөөрлөө авлаа. 


ЛэндМН нь  хиймэл оюун ухаанд суурилсан финтек бизнес моделийг Монгол улсын санхүүгийн салбарт анх удаа нэвтрүүлж 6 дахь жилдээ амжилттай үйл ажиллагаагаа явуулж байгаа дижитал санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч компани юм. 


Мөн ЛэндМН нь Монголын Хөрөнгийн Биржийн I ангиллын TOP-20 хувьцаат компанийн нэг бөгөөд 2020 оноос эхлэн хөрөнгийн зах зээлд хамгийн олон удаа буюу 4 удаа дижитал хөрөнгө оруулалт Лэндбондыг гарган нийт 15.6 тэрбум төгрөгийг амжилттай татан төвлөрүүлсэн бөгөөд бондын хүү болон үндсэн төлбөрийг хугацаандаа төлж барагдуулж буй хөрөнгийн биржийн идэвхтэй оролцогчдын нэг билээ.


Энэ удаад ЛэндМН нь хөрөнгийн зах зээлд дахин шинээр үнэт цаас гаргахаар ажиллаж, “ЛэндМН Актив ТЗК” ХХК-ийг үүсгэн байгуулсан бөгөөд Санхүүгийн Зохицуулах Хорооны зөвшөөрлийг үндэслэн нийт  4.85 тэрбум төгрөгийн Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргахаар болжээ. Ийнхүү татан төвлөрүүлсэн хөрөнгийг ЛэндМН нь өөрийн өсөн нэмэгдэж буй үйл ажиллагааны тэлэлт, мөн дараа дараагийн шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг гаргахад зарцуулах юм.

Лэнд ХБҮЦ-ны нөхцөл: 

Нэгжийн нэрлэсэн үнэ: 100,000 төгрөг

Үнэт цаасны тоо ширхэг: 48,500 ширхэг

Жилийн хүү: 17% 

Нийт татан төвлөрүүлэх дүн: 4,850,000,000 төгрөг

Хүүгийн төлөлт: Сар бүр 

Хугацаа: 24 сар

Үндсэн төлбөр төлөгдөх хугацаа: Хугацааны эцэст


Захиалга авах хугацаа: 2022 оны 10 дугаар сарын 20-оос – 10 дугаар сарын 26-ны өдрийг дуустал та “Райнос Инвестмент ҮЦК” ХХК болон “Өлзий энд Ко капитал ҮЦК” ХХК-ийн аппликэйшнээр захиалга өгөх боломжтой. Мөн бусад дурын үнэт цаасны компани руу хандан үнэт цаасны захиалгаа өгөөрэй.


Лэнд ХБҮЦ гаргахад Андеррайтер компаниуд болох “Райнос Инвестмент ҮЦК” ХХК болон “Өлзий энд Ко капитал ҮЦК” ХХК, Хөрөнгө итгэмжлэн удирдагчаар “Юнайтед Айр Файнэнс” ХХК-тай хамтран ажиллаж байгаа ба  Зээлийн шинжилгээг “Нийслэл Аудит” ХХК, хөндлөнгийн хуулийн дүгнэлтийг “Өмгөөллийн Эм Ди Эс энд Хаанлекс” ХХН гаргасан байна.

 

Дэлгэрэнгүй мэдээллийг: https://lend.mn/investment.html

bottom of page