“Бичил Глобус Санхүүгийн байгууллага” нь 2008 оноос эхлэн жижиг дунд бизнес эрхлэгчид, иргэдэд зориулан шуурхай зээлийн үйлчилгээгээр эхлүүлж байсан бол өдгөө тус компани нь нийслэл, орон нутгийн 17 салбар, төвүүдээр дамжуулан санхүүгийн цогц үйлчилгээг 6,000 гаруй харилцагчдадаа мэргэжлийн өндөр түвшинд хүргэн ажиллаж байна.
“Бичил Эй Би Эс Плас Актив ТЗК”-аас Монголын Хөрөнгийн Бирж дээр нээлттэй хүрээнд хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас (ХБҮЦ) гарган, олон нийтэд санал болгож байгаа бөгөөд энэ нь Монголын Хөрөнгийн биржийн 9 дэх, Бичил Глобус санхүүгийн байгууллагын 2 дахь хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас юм.
Тус компани нь 24 сарын хугацаатай, жилийн 18.5% хүүтэй, нэгж бүр нь 100,000 төгрөгийн үнэтэй, 200,000 ширхэг ХБҮЦ-ыг зах зээлд санал болгож байгаа ба зах зээлээс 20.0 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр зорьж байна. Бичил 2.0 ХБҮЦ нь Монголын Хөрөнгийн Биржээр дамжин нээлттэй арилжаалагдах ба уг үнэт цаасны арилжаанд хүн бүр оролцох боломжтой төдийгүй, хөрвөх чадвар өндөртэй, эрсдэл багатай боловч өндөр өгөөжтэй бүтээгдэхүүн юм.
ХБҮЦ-НЫ ДАВУУ ТАЛУУД:
СЗХ-ны хатуу хяналт шалгалтын дараа зөвшөөрөл гардаг бүтээгдэхүүн учир зах зээлийн нөхцөл байдал тодорхойгүй байгаа үед тогтмол өгөөжтэй бүтээгдэхүүнүүд дундаас эрсдэлийг хамгийн бага түвшинд байлгахаар бүтэцжүүлсэн үнэт цаас нь ХБҮЦ байдаг.
Бичил 2.0 ХБҮЦ-ны хүүгийн хувь хэмжээ 18.5% байгаа нь 1 жилийн хугацаатай хадгаламжийн хүүтэй харьцуулахад дунджаар 6.5% нэгж хувиар өндөр байна.
Банкны хадгаламжийн хүүгийн орлогоос 10% татвар суутгадаг бол нээлттэй ХБҮЦ-ны хүүгийн татвар нь 5% байдаг төдийгүй хүүгээ улирал тутамдаа олгоно. Ингэснээр жилд 4 удаагийн хүү авах боломж бүрдэнэ.
ХБҮЦ худалдан авсан үндсэн төлбөр буюу нийт хөрөнгө оруулсан мөнгөний 25% нь хагас жил тутамдаа эргэн төлөгдөх нөхцөлтэй учир хөрөнгө оруулагчийн эрсдэл буурах давуу талтайгаас гадна хүүгийн эрсдэлээс сэргийлэх боломжтой юм
ХБҮЦ нь 100% хэвийн төлөлттэй зээлийн хөрөнгөөр баталгаажсан ба хөрөнгийн багц дахь зээлийн хөрөнгө нь хугацаа хэтэрсэн, шалгуур үзүүлэлт хангахгүй болсон тохиолдолд шууд хэвийн зээлээр хөрөнгийг солих, нэмэгдүүлэх, хэсэгчлэн болон бүхэлд нь буцаан худалдан авах нөхцөлүүдтэй.
“Бичил Глобус Финанс ББСБ” ХХК-ийн нийт зээлийн багцын ердөө 0.9% нь чанаргүй зээл байгаа нь салбарын дунджаас 8.7 дахин бага үзүүлэлт юм.
ХБҮЦ-НЫ ЕРӨНХИЙ НӨХЦӨЛ:
Нэгж үнэ: 100,000 төгрөг
Хугацаа: 24 сар
Хүү: 18.5%
Хүү төлөгдөх хэлбэр: Улирал тутам
Үндсэн төлбөр төлөгдөх хэлбэр: Жилд нэг удаа
Хүүгийн орлогын татвар: 5%
Мөн Бичил 2.0 ХБҮЦ гаргахад оролцсон хамтрагч байгууллагууд нь тус бүрийн салбартаа нэр хүнд бүхий олон улсад ажиллаж байсан туршлагатай, мэргэжлийн компаниуд оролцож байна.
Андеррайтераар: “Өлзий Энд Ко Капитал ҮЦК” ХХК
Синдикатораар: “Голомт Капитал ҮЦК” ХХК ажиллаж байна.
Анхдагч зах зээлийн нээлттэй арилжаа: 2023 оны 06 сарын 22 – 06 сарын 28-ныг дуустал зөвхөн ажлын таван хоног явагдах ба хаалтын өдрөөс өмнө захиалга 100% биелсэн үед хаагдах тул та яараарай.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах болон захиалга өгөхийг хүсвэл та 7777-6377, 7012-1530 дугаарын утсаар хөрөнгө оруулалтын мэргэшсэн зөвлөхүүдтэй холбогдох боломжтой.
Мөн bichilplus.abs.mn цахим хуудаст зочлон мэдээлэл авах боломжтой.