top of page

“Бичил Глобус ХБҮЦ”-ны анхдагч зах зээлийн захиалга эхэллээ

Монголын Хөрөнгийн Бирж дээр “Шийдвэрээрээ ялгар” уриан дор олон нийтэд санал болгож буй “Бичил Глобус ХБҮЦ”-ны анхдагч зах зээлийн захиалгыг өнөөдөр эхлүүлэн, хүндэтгэлийн цан цохих ёслолын үйл ажиллагаа боллоо.


Цан цохих ёслолын арга хэмжээг нээж Монголын Хөрөнгийн Биржийн Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ “Монголын Хөрөнгийн Биржид нийт 6 ХБҮЦ бүртгэгдэн амжилттай арилжаалагдаж байгаа бол өнөөдөр бид 7 дахь ХБҮЦ-ны анхдагч зах зээлийн захиалгыг эхлүүлэхээр цуглаад байна. Монголын Хөрөнгийн Бирж тун удахгүй IPO хийж, олон нийтийн компани болохоор зэхэж буй энэ цаг мөчтэй зэрэгцэн шинэ бүтээгдэхүүн гарч байгаад баяртай байна.


Монголын хөрөнгийн зах зээлийн ахиц дэвшил, эдийн засагт үнэтэй хувь нэмэр оруулж хариуцлагатай ажиллана гэдэгт итгэж байна” хэмээн онцлон “Бичил Глобус ХБҮЦ”-ны анхдагч зах зээлийн арилжааг нээснийг мэдэгдлээ.

"Бичил Глобус Финанс ББСБ" ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Отгонбат "МХБ дээр нээлттэй ХБҮЦ гаргаж буй энэ үйл явц бол манай компанийн хамт олны 14 жилийн хөдөлмөрөөр, маш олон залуучуудын эв нэгдлээр боссон бөгөөд МХБ дээр нээлттэй хүрээнд ХБҮЦ гаргаж байгаад тун баяртай байна. Хөрөнгө оруулагч та бүхэн энэхүү боломжийг ашиглан эрсдэл багатай, өндөр өгөөжтэй, уян хатан нөхцөл бүхий “Бичил Глобус ХБҮЦ”-д хөрөнгө оруулалт хийгээрэй гэж хэлмээр байна. Энэхүү ХБҮЦ нь хөрөнгө оруулагч талдаа итгэл найдвар, үнэ цэнийг бүтээж, таны хөрөнгө оруулалт танд өгөөжөө өгөх болно гэдгийг би батлан дааж ам бардам хэлмээр байна" хэмээн онцоллоо.

Анхдагч зах зээлийн захиалга 2022 оны 12 сарын 09 – 12 сарын 15-ны өдрийн 17:00 цаг хүртэл явагдах ба татан төвлөрүүлэхээр зорьж буй мөнгөн дүнд хүрмэгц захиалга хаагдах өдрөөс өмнө хаагдах боломжтойг анхаарна уу.


Та өөрийн үйлчлүүлдэг үнэт цаасны компаниар дамжуулан ХБҮЦ худалдан авах захиалгаа өгөх боломжтойгоос гадна андеррайтераар ажиллаж буй Ти Ди Би Секьюритис ҮЦК-аар дамжуулан захиалгаа өгөх боломжтой.


Дэлгэрэнгүй мэдээлэл авах болон захиалга өгөхийг хүсвэл та 70100261, 8008-8706, 8008-8704 дугаарын утсаар андеррайтер компанийн хөрөнгө оруулалтын мэргэшсэн зөвлөхүүдтэй холбогдох боломжтой.


Захиалга өгөх: forms.gle/pvYAvcAXja

Үнэт цаасны данс нээх: www.tdbsecurities.mn/page 

Мөн bichil.abs.mn цахим хуудаст зочлон мэдээлэл авах боломжтой.

Арга хэмжээний бусад зургийг ЭНД дарж үзнэ үү.

Comments


bottom of page