top of page

ХЭЛЦЛИЙН ЗӨВЛӨХ

Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны бүтээгдэхүүнийг хөрөнгийн зах зээлд арилжаалахаар бэлтгэх хүртэлх үйл ажиллагаанд мэргэжлийн зөвлөх үйлчилгээг үнэт цаас гаргагч болон оролцогч талуудад үзүүлэн ажиллана. 

Хэлцлийн зөвлөх үйлчилгээнд дараах ажилбарууд хамардаг.

1. Хэлцлийн бүтцийг тодорхойлох

Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас нь бүтцийн санхүүжилтийн зарчмаар хийгддэг бөгөөд баталгаа болох хөрөнгийг тодорхойлох, үнэт цаасжуулалтын бүтцийг зураглах, Тусгай зориулалтын компанийг үүсгэн байгуулахад бэлтгэх болон үнэт цаасны нөхцлийг тогтоох зэрэг алхамууд үүнд хамаарна.

2. Баримт бичгийн бэлтгэл ажил

Үнэт цаасжуулалтын хэлцэлд хамаарах гэрээ, журам болон бусад шаардлагатай баримт бичгүүдийг боловсруулах үйл ажиллагааг энэ шатанд хийж гүйцэтгэнэ. Монгол улсын Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хууль болон холбогдох эрх зүйн баримт бичгүүдийн хүрээнд боловсруулсан байх шаардлагатай баримт бичгүүдийг тухайн үнэт цаасжуулалтын хэлцлийн нөхцөл байдалд тохируулан боловсруулах, үнэт цаас гаргагч болон хуулийн зөвлөх компани, андеррайтерийн компаниудтай харилцан зөвлөлдөж эцэслэх нь илүү үр дүнтэй байдаг.

Үнэт цаасжуулалтын баримт бичгүүдийг нарийн зөв төлөвлөж боловсруулах нь ирээдүйд ТЗК-ийн үйл ажиллагааг амжилттай явуулах, үнэт цаасжуулалтын хэлцлийг хөрөнгө оруулагч болон үнэт цаас гаргагч аль алинд нь үр ашигтай гүйцэтгэхэд ихээхэн ач холбогдолтой байдаг.

3. Санхүүгийн төсөөлөл боловсруулах

Тусгай зориулалтын компанийн үйл ажиллагаа явуулах хугацаанд үр ашигтай ажиллаж хөрөнгө оруулагчдын өмнө хүлээсэн үүргээ амжилттай биелүүлэх үндсэн тооцоолол, судалгааг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны баталгаа болж буй хөрөнгийн багц дээр суурилан тооцсон санхүүгийн төсөөллүүд дээрээс харах боломжтой байдаг. Энэхүү санхүүгийн төсөөлөл тооцоолол нь үнэт цаасны танилцуулгад тусгагдаж нээлттэй гаргаж буй үнэт цаасны хөрөнгө оруулагчдад танилцуулагдаж хөрөнгө оруулах шийдвэр гаргахад нөлөө үзүүлдэг.

4. Хөрөнгийн шалгуур үзүүлэлт тогтоох

Хөрөнгийн багцад тавигдах шалгуур үзүүлэлт нь ТЗК-ийн үйл ажиллагаа явуулах хугацааг дуустал хүчин төгөлдөр мөрдөгдөх бөгөөд барьцаа болон баталгаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тохиолдолд хөрөнгө оруулагчдыг эрсдлээс хамгаалах гол хэрэгсэл болдог. Шалгуур үзүүлэлтийг тухайн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны нөхцөлд тохируулан батлах нь үнэт цаасжуулалтын үйл ажиллагааг эрсдэлгүйгээр амжилттай хэрэгжүүлж дуусгах гол нөхцөл болдог. Нэгэнт батлагдсан шалгуур нөхцлийг үнэт цаасжуулалтын хэлцлийн явц дунд солих боломжгүй байдаг.

5.Бусад зөвлөх үйлчилгээ

Юү Эй Эф Ассет Менежмент ХХК-ийн зүгээс хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны хэлцэлд оролцогч талуудыг санал болгох, сонгох, хэлцлийн үйл ажиллагааг тайлбарлах таниулан мэдүүлэх, хэлцлийг гүйцэтгэхтэй холбоотой асуудлаар үнэт цаас гаргагч болон бусад оролцогчдыг тэргүүлэн зохицуулагч байгууллагуудтай уулзалт хийх, дуу хоолой саналыг уламжлах, мэргэжлийн холбоодод мэдээлэл хүргүүлэх зэрэг үйл ажиллагааг гүйцэтгэн ажиллаж байна.

bottom of page